Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад өмгөөлөгчийн зан үйлийг тодорхойлж, хууль дээдлэх, шударга, энэрэнгүй байх зарчмыг бататгах зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх үед энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч, түүний үйл ажиллагааны зорилт
1.1. Энэхүү дүрэмд заасан "Өмгөөлөгч" гэснийг хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Монгол Улсын иргэн гэж ойлгоно.
1.2. Өмгөөлөгчдийн зорилт нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож хамгаалах явдал мөн.
1.3. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан өмгөөлөгчид энэ дүрмийг өмгөөллийн үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллана.
Хоёрдугаар зүйл. "Өмгөөлөгчдийн зан үйл"-ийн тухай ойлголт
2.1. Энэхүү дүрэмд заасан "Өмгөөлөгчдийн зан үйл" гэснийг зан суртахууны нийтээр хvлээн зєвшєєрсєн ёс суртахууны ач холбогдол бvхий ємгєєлєгчийн vйлдэл ба эс vйлдэхvйн нийлбэр гэж ойлгоно. Ємгєєлєгчийн зан vйл нь мэргэжлийн ёс зvй гэсэн ойлголтоор тодорхойлогдно.
Гуравдугаар зvйл. Ємгєєлєгчийн ёс зvй, дvрмийн эрх зvйн vндэс
3.1. Монголын Ємгєєлєгчийн мэргэжлийн ёс зvйн дvрмийн эрх зvйн зохицуулалтын vндэс нь Монгол Улсын Yндсэн хууль, олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн зарчим, хэм хэмжээ, Монгол Улсын Ємгєєллийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхvv дvрмээс бvрдэнэ.
Дєрєвдvгээр зvйл. Ємгєєлєгчєєс хувь хvн ба хуулийн этгээдэд хууль зvйн туслалцаа vзvvлэх зарчим
4.1. Ємгєєлєгчєєс хувь хvн болон хуулийн этгээдэд хууль зvйн туслалцаа vзvvлэхдээ дараахь зарчмыг баримтална.
4.1.1. тодорхой, ойлгомжтой байх;
4.1.2. хууль дээдлэх;
4.1.3. шударга ёсыг сахих;
4.1.4. чєлєєт гэрээ, тохиролцоонд vндэслэх;
4.1.5. хvнлэг энэрэнгvй байх;
4.1.6. соёлтой харилцааг эрхэмлэх;
4.1.7. нууцыг хадгалах;
4.1.8. хууль зvйн туслалцааг насанд хvрээгvй хvмvvс, жирэмсэн эмэгтэй, тахир дутуу болон амьдралын хvнд нєхцєл байдалд буй бусад хvмvvст vзvvлэхдээ хєнгєлєлттэй нєхцлийг бvрэлдvvлэх.
Тавдугаар зvйл. Мэргэжлийн ёс зvйн дvрмийн vр дагавар
5.1. Мэргэжлийн ёс зvйн дvрмийг аливаа соёлт иргэншсэн нийгэмд хvлээн зєвшєєрдєг бєгєєд ємгєєлєгчид vvргээ хэрэгжvvлэх явдлыг хангах зорилгоор нийт ємгєєлєгч дагаж мєрдєнє. Ємгєєлєгч эдгээр хэм хэмжээг сахин биелvvлээгvй нєхцєлд сахилгын хариуцлага хvлээнэ.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
ЄМГЄЄЛЄГЧИЙН ЁС ЗYЙН YНДСЭН ХЭМ ХЭМЖЭЭ
Зургаадугаар зvйл. Шvvх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын
ажилтнуудтай ємгєєлєгч, vйлчлvvлэгч ба мэргэжил нэгтэнтэйгээ
харилцах зан vйлийн зарчим
6.1. Ємгєєлєгч нь vйлчлvvлэгч шvvх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай харилцахдаа баримтлах зан vйл нь харилцан ойлголцох, итгэлцэх болон тавьсан зорилго, хvлээсэн vvргээ ягштал биелvvлэх зарчимд vндэслэнэ.
Долоодугаар зvйл. Ємгєєлєгч мэргэжлийн vvргээ хэрэгжvvлэх, мэргэжлээ дээшлvvлэх,
мэргэжил нэгтэнтэйгээ харилцах
7.1. Ємгєєлєгч мэргэжлийн vйл ажиллагаагаа хэрэгжvvлэхдээ ямар нэгэн нєлєєнд автахгvйгээр эрх зvйн ухамсар, мэргэжлийн vvргээ удирдлага болгоно. Ингэхдээ єєрийнхєє vйлдлийг хууль зєрчихгvйгээр vйлчлvvлэгчийнхээ ашиг сонирхолтой нийцvvлж хэрэгжvvлнэ.
7.2. Ємгєєлєгч нь эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж мэргэжлийн vндсэн vvргээ ёсчлон хэрэгжvvлж єєрийнхєє хєдєлмєрийг ашигтай зохион байгуулах ажлыг биечлэн хариуцна.
7.3. Ємгєєлєгч нь мэргэжил мэдлэгээ байнга дээшлvvлж, хууль тогтоомж, эрдэм шинжилгээний болон практикийн ном зохиолыг судалж, шvvхийн практикт дvн шинжилгээ тогтмол хийж байна.
7.4. Ємгєєлєгч нь хамтран ажиллагсадтайгаа хvндэтгэх, ойлголцох, итгэлцэх, хамтран ажиллах vзэл санаагаар харилцаж, ємгєєлєгчдийн хамт олны дотор зан суртахуун, сэтгэл санааны болон эдийн засгийн /гишvvний татвараа тєлєх зэрэг/ нэн тааламжтай уур амьсгалыг бvрдvvлэхэд тус дєхєм vзvvлнэ.
7.5. Ємгєєлєгч нь ємгєєллийн vйл ажиллагаа эрхлэх явцдаа даруу тєвшин, єєртєє шvvмжлэлтэй хандаж байх vvрэгтэй. Ємгєєлєгч нь єєрийнхєє ажил хэргийн нэр хvндийг дээшлvvлэхийн тулд бусад ємгєєлєгчийн алдар хvнд, нэр тєрд сэв суулгах эрхгvй.
7.6. Ємгєєлєгч нь ємгєєллийн vйл ажиллагаа эрхлэх явцдаа хууль бус арга хэрэглvvр ашиглах ёсгvй.
Наймдугаар зүйл. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцах
8.1. Өмгөөлөгч нь хууль тогтоомжийн хэм хэмжээ болон энэхүү дүрмийг удирдлага болгон өөрийнхөө болон бусад өмгөөлөгчийн нэр хүндэд сэв суулгахгүйгээр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг цаг ямагт хамгаалах үүрэгтэй.
8.2. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг дарамт, шахалтад оруулах ёсгүй.
8.3. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг зөрчилдөөнд хүргүүлэх ёсгүй учраас хэрэв нэг үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлөх явдал нөгөө үйлчлүүлэгчийн ашиг сонирхолтой зөрчилдвөл аль нэгийнх нь эрх ашгийн хамгаална. Өөрөөр хэлбэл зөрчилдсөн хоёр ба түүнээс дээш ашиг сонирхлыг зэрэг хамгаалж болохгүй.
8.4. Өмгөөлөгч нь өөр нэгэн өмгөөлөгч урьд нь оролцож байсан хэрэгт өмгөөлөлтэй холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулах хүсэлт хүлээн авахдаа гагцхүү энэ тухай түүнд мэдэгдсэний дараа гүйцэтгэх ёстой
8.5. Үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхлыг өөр ямар нэгэн өмгөөлөгчтэй хамтран хамгаалуулах хүсэлт гаргасан тохиолдолд нөгөө өмгөөлөгчтэйгөө зөвшилцсөн байх ёстой.
8.6. Өмгөөлөгч нь холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх, тайлбарлах асуудлаар өөрийнх нь мэдлэг мэргэжил, хүч бололцоо хүрэхгүй байгааг мэдэрсэн нөхцөлд, мөн биеийн эрүүл мэндийн байдал бусад хүндэтгэх бодит шалтгаан гарсан үед үйлчлүүлэгчээс өмгөөлүүлэхээр тавьсан хүсэлтийг авахаас татгалзах эрхтэй.
8.7. Өмгөөлөгч тухайн хэргийг бүрэн төгс шийдвэрлүүлж дуустал үйл ажиллагаагаа тууштай явуулна. Өмгөөлөгч нь хэргийн материалд үндэслэн өөрийнх нь ашиг сонирхлыг хамгаалах талаар гаргаж болзошгүй шийдвэрийн талаар үйлчлүүлэгчиддээ урьдчилан мэдээлэх эрхтэй. Өмгөөлөгч нь үйл ажиллагаагаа явуулахдаа үүсэн гарч болохуйц бусад асуудлын талаар тайлбарлан таниулна. Өмгөөлөгчийн зөвлөгөө нь хуулийн хүрээнээс халих ёсгүй.
8.8. Өмгөөлөгч нь туйлын ажил хэрэгч байх бөгөөд үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа ухаалаг, соёлтой, шуурхай байдлыг хангаж, хэргийн ажиллагааг өөрөөс шалтгаалах нөхцөл байдлаар удаашруулахаас аль болох зайлсхийж хэргийн явц байдлын талаар үйлчлүүлэгчдээ тогтмол мэдээлэл өгөх ёстой.
8.9. Хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон цагаас, үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйлчилгээний хөлс, түүнийг тооцох аргачлалыг заавал мэдэгдэх ёстой.
8.10. Хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар өмгөөлөгч тусламж авагчтай гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй.
8.11. Өмгөөлөгч дараах тохиолдолд иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох саналыг хүлээн авахгүй байж болно
8.11.1. Үйлчлүүлэгчийн шаардлага буюу татгалзлыг үндэслэгээтэй болгоход шаардлагатай үйл баримт байхгүй болох нь илэрсэн,
8.11.2. Шаардлага буюу татгалзлын үндэслэгээ нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн дагуу нотлох баримтаар нотлогдохгүй байгаа,
8.11.3. Өмгөөлөгчийн эрх зүйн байр суурь үйлчлүүлэгчийн байр суурьтай зөрчилдсөн,
8.11.4. Маргаантай асуудал үүссэний улмаас өмгөөлөгч нөгөө талтай хувийн үл ойлголцох харьцаатай болсон.
8.12. Өмгөөлөгч дараах тохиолдолд өмгөөлөгчөөр оролцох ёсгүй.
8.12.1. Хэрэв тухайн хэргийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй өмгөөлөгч ойрын төрөл садны холбоотой бол,
8.12.2. Хэрэв өмгөөлөгч урьд нь тухайн хэрэгт шүүгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч, прокурор иргэдийн төлөөлөгч, шинжээч орчуулагч, гэрч, хохирогч, иргэний хэргийн үндсэн нэхэмжлэгч, хариуцагч, түүнчлэн шүүх хурлын нарын бичгийн даргаар оролцсон бол
8.12.3. Хэрэв өмгөөлөгч урьд нь нөгөө талд хууль зүйн туслалцаа үзүүлж энэ нь хүсэлт гаргагчийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа бол,
8.12.4. Хэрэв тухайн хэрэгт ачаалал ихтэй учир өмгөөлөгчөөр ажиллаж чадахгүй болох нь өмгөөлөгчид тодорхой болсон бол.
8.13. Өмгөөлөгч нь өөрийнхөө гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлсийг дараахь нөхцөл байдлыг харгалзан тогтоож, өмгөөллийн хөлсний талаар тодорхой тусгасан заалтыг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заавал оруулсан байна.
8.13.1. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал,
8.13.2. Зарцуулах зайлшгүй шаардлагатай хөдөлмөр цаг хугацаа,
8.13.3. Үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн байдал,
8.13.4. Өөрийн өмгөөллийн ажлын дадлага, туршлага, нэр хүнд
8.13.5. Өмгөөллийн ажлын хөлсний хэмжээ уг үйл ажиллагааны үр дүн, үйлчлүүлэгчийн энэ талаарх үнэлгээнээс шууд хамаарна
8.13.6. Өмгөөллийн хөлс авахгүйгээр ажил, үйлчилгээ явуулж болно.
8.13.7. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ хөлс авсан тухай бүртээ баримт олгож байна.
8.13.8. Хэрэв өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс өмгөөллийн хөлсийг урьдчилан авсныхаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр харилцан тохиролцсон ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдлыг өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж өмгөөллийн хөлсийг буцаан олгуулах төдийгүй өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэр хүндэд ноцтой харшилсан үйлдэл учраас өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл сахилгын арга хэмжээ оногдуулна
Есдүгээр зүйл. Өмгөөлөгч хууль бус шаардлага тавьсан
үйлчлүүлэгчийн хүсэлтээс татгалзах
9.1. Өмгөөлөгч нь хуульд харшилсан шаардлага тавьж байгаа болон өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалуулахын тулд хууль бус арга хэрэглүүр ашиглахыг шаардаж байгаа үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэхээс татгалзах эрхтэй. Түүнчлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхлын төлөө зогсохдоо зан суртахууны хувьд эргэлзээтэй арга хэрэглүүр ашиглуулах байр суурин дээр байгаа түүнчлэн боломжгүй бусад арга хэрэглүүр хэрэглэхийг шаардаж байгаа бол хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
Аравдугаар зүйл. Өмгөөлөгчийн цээрлэх зүйл
10.1. Хэрэг, асуудлыг урьдчилан ашигтай шийдүүлнэ гэж амлалт өгөх,
10.2. Тохиролцооноос гадна өмгөөллийн үйл ажиллагааны хэмжээ, үр дүнд тохирохгүй өндөр үнэ хөлс нэхэх,
10.3. Үйлчлүүлэгчтэй ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурах,
10.4. Өмгөөлөгч байгаа байдлаа далимдуулж үйлчлүүлэгчээр өөрийн хувийн ажил төрлийг хөөцөлдүүлэх, зүй бус харьцаа тогтоох,
10.5. Өмгөөллийн хөлснөөс өөр шан харамж авахаар шахалт дарамт үзүүлэх,
10.6. Өмгөөлж буй асуудлынхаа хүрээнд хуулийн байгууллагын ажилтнуудтай хэлхээ холбоо тогтоох,
10.7. Гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хэрэг маргаан шийдэгдээгүй байхад урьчилсан дүгнэлт хийж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараах, бусад этгээдүүдийг үндэслэлгүйгээр дайрч гутаах, өмгөөллийн мэргэжлийн нэр хүндэд харш үйлдэл, үйл ажиллагаа явуулах.
Арван нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч өмгөөлүүлэгчтэйгээ харилцах
11.1. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангахад чиглэсэн баталгааг урьдчилан гаргах ёсгүй. Түүнчлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ тохиролцсон өмгөөллийн байр сууриа гэнэт өөрчлөх, тэрчлэн үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүний гэм буруу нь нотлогдсон мэтээр зөвшөөрөх эрхгүй.
11.2. Өмгөөлөгч нь урьдчилан хоригдсон үйлчлүүлэгчид онцгой анхаарал тавих ёстой бөгөөд түүний албадан саатуулагдсан байдал нь нийгмийн төдийгүй бие махбодийн хувьд тусгаарлаж, ингэснээр ердийн нөхцөл байдал, холбоо хэлхээ нь хасагдаж амьдралын хэв ёсонд өөрчлөлт орсон гэдгийг байнга санаж ажиллах ёстой. Үүнээс гадна хоригдсонтой холбогдон зан суртахууны болон бие махбодийн шаналгаа үүссэн гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. Өмгөөлөгч нь тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд өөрийн мэдлэг, дадлага туршлага, мэргэжлийн боломжоо хэрэв өмгөөллийг зохих ёсоор явуулах боломжгүй болсноо мэдэрсэн тохиолдолд энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Арван хоёрдугаар зүйл. Өмгөөлөгч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба албадан саатуулах
урьдчилан хорих байгууллагатай харилцах
12.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгч нь өөрийнх нь бичсэн өргөдөл, гомдол, хүсэлт, тавьсан асуудал үндэслэлгүйгээр мэргэжил нэгтнээ эвгүй байдалд оруулаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын нэр хүндийг гутаахад чиглэгдээгүй байлгах нөхцөлийг биечлэн бүрэн хангах үүрэгтэй.
12.2. Хэрэв хэргийг хянан шийдвэрлэх явцад нэг талыг барьсан, түүнчлэн сэжигтэн, яллагдагчийн эрхийг хөндсөн тохиолдол үүсвэл хуулийн энэ зөрчлийг таслан зогсоохын тулд хуульд заасан бүхий л арга хэрэглүүрийг бүрэн ашиглах үүргийг өмгөөлөгч хүлээнэ.
12.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч өмгөөлөл хийхдээ сэжигтэн, яллагдагчид албадлагын шинжтэй хууль бус аливаа арга хэрэглэх гэсэн оролдлогыг тэвчин өнгөрүүлж болохгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах ёстой.
12.4. Өмгөөлөгч нь албадан саатуулах болон урьдчилан хорих байранд байхдаа энэ талаарх хууль тогтоомжийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй
12.5. Өмгөөлөгч нь албадан саатуулагдаж байгаа болон урьдчилан хоригдож байгаа үйлчлүүлэгч болон бусад этгээдэд хориглосон зүйлийг дамжуулах эрхгүй. Өмгөөлөгч нь аливаа нөхцөл байдалд өмгөөлүүлэгчидтэйгээ цагийн хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзалт хийхийг шаардах эрхтэй.
Арван гуравдугаар зүйл. Өмгөөлөгч нь шүүх болон байцаан
шийтгэх ажиллагааны оролцогчидтой харилцах
13.1. Захиргааны, арбитрын болон иргэний, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүн таслах ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй, зүй зохистой тогтоол, шийдвэр, таслан шийдвэрлэх тогтоол гаргуулах талаар шүүхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ зорилгоор өмгөөлөгч нь шүүх хуралдааны ажиллагаа ба нотлох баримтыг шинжлэн судлахад идэвхтэй оролцож, шүүх хуралдааны явцад шалгагдсан үйл баримт, хэргийн материалд тулгуурлан шүүхэд өөрийн үндэслэлээ гаргана.
13.2. Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч нь шүүх хуралдааны тогтоосон дэг журмыг сахин биелүүлэх ёстой. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь урьдчилан сайтар бодож боловсруулсан үндэслэгээтэй байх ёстой.
13.3. Өмгөөлөгчийн буруугаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан болон өмгөөлөгчийн бусад буруутай үйлдлийн талаар Өмгөөлөгчдийн хобоо, аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд мэдэгдсэн бол уг асуудлыг сахилгын хороо шалгаж хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
ГУРАВДУГААР ХЭСЭГ
ӨМГӨӨЛӨГЧДИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Арван дөрөвдүгээр зүйл. Монголын өмгөөлөгчдийн
мэргэжлийн ёс зүйг сахиулах баталгаа
14.1. Ёс зүйн дүрмийг сахиулах явдлыг Монгол Улсын Өмгөөллийн тухай хууль, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм, Сахилгын хорооны дүрэм, энэхүү дүрмээр тогтоосон арга хэмжээгээр баталгаажуулна.
Арван тавдугаар зүйл. Өмгөөлөгчийн ажил мэргэжлийн ёс зүйн зөрчил
15.1. Өмгөөлөгч нь хууль, мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс зүйн дүрмийн зарчим, шаардлагыг зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Сахилгын хариуцлага хүлээлгэх журмыг сахилгын хорооны дүрмээр тодорхойлно.
Арван зургаадугаар зүйл. Энэхүү дүрмийн шаардлагыг
өмгөөлөгч биелүүлэх үүрэг
16.1. Монголын Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн энэхүү дүрмийн заалтыг биелүүлэх нь өмгөөлөгчийн ариун үүрэг, нэр төрийн хэрэг мөн. Монголын өмгөөлөх байгууллага түүний гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх чухал нөхцөлийг бүрдүүлнэ.
Арван долоодугаар зүйл. Төгсгөлийн хэсэг
17.1. Энэ дүрэм батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
--х-0-х--
[/list]

